ХБНГУ-ын Бремен хотноо өчигдөр зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-нд "Moon Dance" хамтлаг амжилттай оролцож 3 дахь удаагаа финалд шалгаран, цомын эзэд боллоо.
Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Удирдсан багш дасгалжуулагчаар О.Оюунбат, О.Саранхүү нар ажиллажээ.