Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Unuudur.mn

“Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банк нэгдлээ

Урин хавартай золгохтой зэрэгцэн өвлийн турш хуримтлагдсан шороо тоосноосоо салж, орчин тойрноо тордон, өнгө үзэмжийг нь сэргээх их цэвэрлэгээний ажлыг  нийслэлчүүд жил бүр өрнүүлдэг билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 4-р сарын 8-19-ний өдрүүдэд нийслэл даяар зарласан “Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банкны төв оффисын хамт олон нэгдлээ.
2024-04-09

IT-гийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

Өдөрлөгийг нээж, ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэлсэн үгэндээ “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг дадлагажуулж, сургаж авахад анхаарлаа хандуулсаар 6 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг зорьж байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” хэмээн онцоллоо.
2024-04-09

Тойм 2024.04.05 Эрчим хүчний шилжилт хийх үү, эсвэл нүүрсэн станцтайгаа үлдэх үү

Тойм 2024.04.05 Эрчим хүчний шилжилт хийх үү, эсвэл нүүрсэн станцтайгаа үлдэх үү
2024-04-05

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч улам  хэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.
2024-04-05

Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ОУСК-ийн мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг амжилттай удирдах, тэр дундаа банкны дотоод үйл ажиллагаа болон нийт олгосон зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж хэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх механизмыг бий болгох, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан биет болон шилжилтийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэхэд  дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ажиллах юм.
2024-04-04

ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
2024-04-02

Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл шинэчлэгдсэн К картыг сонгоорой

Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
2024-04-02

Даланзадгадын Дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл,  2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О суусан. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийсэн гэнэ.
2024-04-02

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ#7 Албан тушаал, ардын сангуудыг сорчлогч Ж.Энхбаяр

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ#7 Албан тушаал, ардын сангуудыг сорчлогч Ж.Энхбаяр
2024-04-01

Б.Тулга: Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын Боомтын сэргэлт форумд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2024-03-25

Д.Жаргалсайхан: Ёстой жинхэнэ хайр гэхээс өөрийг хэлэх аргагүй

Бусдад үйлчилж сурна гэдэг, ялангуяа гаднын хүндтэй зочдын эрүүл мэндийн асуудлыг урьдчилан судалж, гол анхаарлаа тавьж үйлчилнэ гэдэг асар том соёл, хүн ёсны сэтгэл, өндрөөс өндөр хариуцлага гэдгийг манайхан дараа нь л ойлгосон доо, хөөрхий. ©Чингис Жагаа
2024-03-25

Өсвөр насны хүнд оногдуулж буй нийтэд тустай ажил хийлгэх ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө

Улсын хэмжээнд 2022 онд Шүүхээс 209 хүүхэд ял шийтгүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 84-өөр буюу 59.8 хувиар өссөн дүнтэй байна.  
2024-03-20

Тусгаар тогтнолын үнэ цэн

Тусгаар тогтнолын үнэ цэн
2024-03-19

Торгон дээр буусан бодлын тэмдэглэл

Уран бүтээлч Луо Чи бүтээлүүддээ өрнөдийн дундад зууны үеийн урлагийн хэлбэр, өнгө төрх болон Дорнын эртний бичээс, уран бичлэгийн хэв маягаас санаа авч өөрийн бодлын ертөнцөө бодит болгосноороо онцлог юм. Нөгөөтэйгүүр Хятадын уран бичлэг, чөлөөт бичлэгийн арга барилаар бүтээлээ туурвисан нь баригдмал үзэл бодлын чөлөөт дүрслэл мэт сэтгэгдэл төрүүлнэ.
2024-03-18

Монгол цэргийн өдөрт зориулсан картын урамшуулалт аян эхэллээ

Харилцагч та Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карттай бол 2024 оны 3-р сарын 15-19-ний өдрийг дуустал хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
2024-03-18

ХААН Банк эрүүл мэндийн аянуудаа энэ жил 6 аймагт хэрэгжүүлнэ

Монгол Улсын хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин түгээмэл тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа учраас ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын дундах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулж,  эрүүл мэндийн томоохон аянуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ.
2024-03-15

Банкны салбарын анхны Инновацын төв үүдээ нээлээ

Инновацын төвийн нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Сачин Наир: “Энэхүү Инновацын төв ашиглалтад орсноор Монгол Улсын банк, санхүүгийн технологийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй судлах боломж бүрдэж байна. Бид “Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой ажилладаг. Тэгвэл энэ зорилгодоо нэг алхам ойртоход Инновацын төв чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо. 
2024-03-15

DiGi POS ямар боломж авчрах вэ?

Тодорхой жишээ дурдахад, иргэд явуулын болон жижиглэн худалдаа эрхлэгчдээс худалдан авалт хийхийн тулд бэлэн мөнгө ашиглах нь олонтоо. Энэ нь аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа олон эрсдэл дагуулдаг. Нөгөөтээгүүр зарим бизнес улирлын чанартай байдаг тул хувиараа бизнес эрхлэгчид тэр бүр ПОС төхөөрөмж ашигладаггүй. Тэгвэл тухайн бизнес эрхлэгчид гар утас дахь цахим ПОС-оор дамжуулан төлбөр тооцоогоо хялбархан хүлээн авч болох нь.  
2024-03-14

ЯАГААД “НОГООН САНХҮҮЖИЛТ” ГЭЖ?

Олон улсын болон үндэсний ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ХААН Банк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор ногоон бизнесийг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, ногоон санхүүжилтийн экосистемийг бий болгохоор манлайлан ажиллаж байна.
2024-03-13

МЭДЭГДЭЛ

Тухайлбал, шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй эмийн дийлэнх хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн буюу шинэ бүтээгдэхүүний туршилтын болон шинээр бүртгүүлэх эмийн дээж байсан бөгөөд уг бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд гаргаагүй байна. Мөн эмийн найрлагад байгаа үндсэн бодисыг байх ёсгүй бодис илрүүлсэн мэтээр мэргэжлийн бус, алдаатай, туйлын хариуцлагагүй дүгнэлтийг гаргасан байна. Энэ мэтчилэн буруу ташаа мэдээ,мэдээлэл түгээхээс зайлсхийж мэргэжлийн байгууллагаас тодруулах, зөвлөгөө зөвлөмж авах, нотолгоо судалгаанд үндэслэсэн бодит мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахыг уриалж байна.
2024-03-13