Байгалийн нөөц ашигласны төлбөр хэний халаасанд ордог вэ
Улсын санд байгалийн нөөц ашигласны төлбөр хэмээн жилд дунджаар 146 тэрбум төгрөг төвлөрдөг юм байна. Энэ мөнгөний 15-85 хувийг байгалиа нөхөн сэргээхэд төсөвлөж, зарцуулахыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд тодорхой заажээ. Гэвч аймаг, сумдын удирдах албан тушаалтнууд байгалиа нөхөн сэргээх ёстой мөнгөөр ширээ, сандал, машин техник авдаг учир Монгол орны гол мөрөн жилээс жилд цөөрч, газрын доройтол ихсэж буйг албаныхан онцоллоо.
2022-11-30