Шотландын Глазго хотод хөнгөн атлетикийн танхимын ДАШТ үргэлжилж байна. Даваа гарагт болсон 60 м-ийн халхалттай гүйлтэд Багамын Д.Чарльтон 7.65 секундийн амжилт үзүүлсэн. Ингэснээр хэдэн долоо хоногийн өмнө Нью-Йоркт тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчиллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Сербид болсон ДАШТ-ээс энэ төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүнчлэн өнөө цагийн супер тулгууртай харайгч М.Дюплантис 6.05 метрийг давсан амжилтаар алтан медаль хүртэв. Тэрбээр өөрийн эзэмшдэг дээд амжилтыг (6.23 метр) давах гурван оролдлого хийсэн ч ахицтай болоогүй аж.
Парисын олимпод өндөр амжилттай оролцоно гэж таамаглаж буй голланд гүйгч Ф.Бол энэ удаад 400 м болон 4х400 м-ийн буухиад түрүүлж, форм сайтай буйгаа нотлоод байна.
Бэлтгэсэн Н.Энх