Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Жиү жицүчид медалийн хур буулгав

Грек улсад болж буй жиү жицүгийн ДАШТ-ий зургаа дахь өдөр насанд хүрэгчдийн ноги ангилалд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин мөнгө, “Жамп” академийн Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ.
2024-11-04

Монголын тамирчид хутга шидэлтийн ДАШТ-д өрсөлдөнө

Беларусийн Минск хотод энэ сарын 14-19-нд болох хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна.
2024-11-04

Дугуйчид олон улсын тэмцээнээ эхлүүллээ

Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг болон “Ферей Монгол” мэргэжлийн багийн тамирчид ДАШТ-ий дараа хэсэг амраад 2025 оны улирлын тэмцээнээ “Tour of Taiyuan”-аар эхлүүлсэн.
2024-11-04

М.Намуун: Уналт, босолтын дараа өөрийгөө таних үе иржээ гэж бодсон

Орхон аймгийн боксын дэвжээнээс тамирчны гараагаа эхлүүлж,  улсын аваргаар долоон удаа тодорсон тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль гардаж байв. ХБНГУ-д 2023, Монголд 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд хошой аваргаар шалгарсан түүнийг зочноор урилаа. 
2024-11-04

“Шаркс” багийнхан олон улсын тэмцээнд өрсөлдөнө

ОХУ-ын Буриадын Эрхүү хотод энэ сарын 4-7-нд зохион байгуулах олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд дасгалжуулагч М.Амаржаргалын удирдлагад ШУТИС-ийн “Шаркс” баг оролцоно.
2024-11-01

Камбожийн баг “СП фалконс”-хныг хожив

“AFC challenge league”-ийн зүүн бүсийн тоглолтууд Улаанбаатарт өрнөж байна. Е хэсэгт тоглох Камбож улсын лигийн аваргууд хүрэлцэн ирж, хэсгийн баг бүрдэв. Хэсгээс хоёр баг цааш шалгарч, нөгөө хэсгийн багуудтай учраа таарах бөгөөд Ази тивийн клубийн түвшний олон улсын аяллаа үргэлжлүүлэх юм.
2024-10-31

“Мон-Алтиус” багийнхан оюутны ДАШТ-д оролцоно

Өмнөд хөршийн Жоушань хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон Азийн зургаа дахь удаагийн АШТ-ий 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоос “Мон-Алтиус” багийнхан мөнгөн медаль хүртэж, дэлхийн оюутны ДАШТ-д оролцох урилга хүлээн авсан. Олон улсын оюутны спортын холбооны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Шиамен хотод ирэх сарын 22-нд эхэлнэ.
2024-10-31

Монголын баг ДАШТ-ээс хүрэл цомтой ирэх нь

Жиү жицүгийн олон улсын холбооноос Грекийн Хираклион зохион байгуулж буй ДАШТ-д Монголын тамирчид зодоглож байна. Эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ. Түүний амжилтыг буухиалж, 70 кг-д Ү.Хонгорзул (“Жамп” академи) контакт төрөлд аваргын төлөө Украины тамирчинтай тулалдаж, дэд байрт шалгарав.
2024-10-30

“Мэргэн” хоккейн академийнхан хүрэл медалийн эзэн боллоо

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 24-27-нд болсон хоккейн “Алтан далайн хав” тэмцээнд улсаа төлөөлж оролцсон “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” багийнхан хүрэл медаль хүртлээ. Жил бүр зохион байгуулдаг дээрх тэмцээнээс манайхан 2022 онд 12 хүртэлх насныхны ангилалд алтан цом, өнгөрсөн жил 13 насныхад хошой алтан медаль авсан юм.
2024-10-30

Д.Энхтүвшин: “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн баярт мэдээг ээждээ түрүүлж дуулгасан

Спортын гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Энхтүвшин Унгарын Зомбатли хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”- ын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Үүгээр 14 жил тууштай хичээллэсэн тэрбээр хилийн дээс алхаж, томоохон амжилт гаргасан удаа цөөнгүй.
2024-10-28

“Манай найзууд”, “Номадик”, “Хоршоолол” клубийнхэн түрүүллээ

Өмнөговь аймгийн Даланзадгадад дугуйн спортын гурав дахь удаагийн “Gobi championship-2024” тэмцээн боллоо. Үүнд хот, орон нутгийн 19 байгууллагын 96 тамирчин 16 насны ангиллаар хурд сорьсон.
2024-10-24

Ш.Гомбодорж хошуучилж эхлэв

Монголын авто мастеруудын холбооны энэ оны цуврал уралдааны найман гараа өндөрлөж, 53 тамирчин оноо цуглуулжээ. Эхний 15 байрт жагссан тамирчдаас “Баха 250” уралдааны дараа амжилтынхаа үзүүлэлтээр 68 дугаартай Ш.Гомбодорж аварга тэргүүлж эхэлсэн.
2024-10-24

Э.Тэмүүжин Азийн аварга боллоо

Катарын Доха хотод хятад пүүл биллиардын Ази тивийн АШТ энэ сарын 19-22-нд болж өндөрлөлөө. Дээрх тэмцээнд манай улсаас ОУХМ Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдөв.
2024-10-24

Д.Баттулга: 2026 оны өвлийн олимпод тамирчдаа сойчхоод дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгнө

ОУХМ Д.Баттулга Монголын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж буй. Түүнийг цанын хорхойтнууд, спортын хүрээллийнхэн улсын шигшээ багийн тамирчин байх үеэс нь мэднэ. Канадын Калгари хотод 1988 онд зохион байгуулсан өвлийн олимпод оролцож, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр дараа жил нь Францад болсон гүйлтийн цанын олон улсын тэмцээний 10 км-ийн зайд мөнгөн медаль хүртсэн юм.
2024-10-23

Холимог тулаанчид олон улсын тэмцээнээс медаль хүртлээ

Филиппиний Манила хотод зохион байгуулсан холимог тулааны олон улсын тэмцээнд Азийн 15 орны шилдэг тулаанчид модерн, уламжлалт төрлөөр ур чадвараа сорьсноос Монголын баг нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртлээ. Гавьяат дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлагад тулалдсан манай таван тамирчнаас Ч.Хатантөмөрболд 120 кг-ын жинд уламжлалт төрөлд мөнгө, холимог тулааны төрөлд Д.Адъяахүү 56 кг, ОУХМ Э.Мөнгөншагай -96 кг-д тус бүр хүрэл медалийн эзэн болов.
2024-10-22

М.Амилал Азийн АШТ-д удаалав

М.Амилал Азийн АШТ-д удаалав
2024-10-22

Э.Энх-Алдар: Модон бөмбөг намайг өөртөө итгэлтэй, зорилго, тэмүүлэлтэй болгосон

Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энх-Алдар 2016 онд БНСУ-д болсон ДАШТ-ий талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд VI байрт шалгарч, нээлттэй тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртэн амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Түүнд гадаадын тэмцээнээс гардсан мөнгө, хүрэл медаль цөөнгүй бий.
2024-10-21

Г.Наранцэцэг, Л.Сосорбурам нар армийн дэлхийн аварга боллоо

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан, 42 дахь удаагийн армийн ДАШТ-д Монголын жүдо бөхийн 14 тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн дээрх тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг -48 кг-ын жинд түрүүлсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлж Л.Сосорбурам 57 кг-д мөн тэргүүн байрт шалгарав.
2024-10-18

Ш.Пэрэнлэй, С.Энхбат нар дэлхийн аваргаар тодорлоо

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан-Ситид пауэрлифтингийн мастеруудын ДАШТ болоход манай улсаас таван тамирчин өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-д Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд тэргүүлж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болов.
2024-10-17

“Ховд вестерн” клубийнхэн алтан цом өргөв

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн лиг-2024” энэ оны улирлын тэмцээн өндөрлөлөө. Ногоон талбайд хэдэн сар үргэлжилсэн лигийн тоглолтод “Ховд вестерн” клубийнхэн бусдыгаа хошуучилж түрүүлэв.
2024-10-17