Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
2024-08-01

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Булган, Орхон, Дархан, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр, 2-ны өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их бороо орно.
2024-08-01

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говьсүмбэрт авто осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүлэв

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж буй бөгөөд орон нутгийн замд авто ослоос урьдчилан сэргийлэв
2024-08-01

Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй.
2024-08-01

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Г.Дашнямыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо.
2024-08-01

Сэтгэл зүйн үйлчилгээг дохионы хэлээр үзүүлж эхэлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдрөөр болон хэвтэн эмчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тодруулбал, тус төвийн хоёр сэтгэл зүйч хүүхдүүдтэй дохионы хэлээр харилцаж буй аж. Мөн сонсголын бэрхшээлтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх боломжтой гэнэ
2024-08-01

ХЭҮК: Өнөөдрөөс эхлээд цагдаа хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорихгүй

2024 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн "ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн хэрэгжилт эхэлнэ.
2024-08-01

“MongolZ” баг хоёрдугаар байр эзлэв

Энэтхэгийн Мумбай хотноо өнгөрсөн сарын сүүлчээр “Counter strike 2”-ын цомын төлөөх тэмцээн болж өндөрлөлөө. И-спортын олон төрлийн тоглоомын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдгаараа алдартай “Skyesports”-ын ээлжит нэгэн тэмцээн нь энэ байв. “Skyesports”-ын тэмцээнүүдэд тогтвортой оролцож буй багууд үүнд өрсөлддөг аж. 
2024-08-01

Борооны улмаас хурдан морины уралдаан түр хугацаанд саатаж болзошгүй байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Хангайн бүсийн уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
2024-08-01

Шинээр ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг
2024-08-01

ЦЕГ: Алга болсон 5 иргэнийг эсэн мэнд оллоо

Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6,
2024-08-01

Галын аюулгүй байдлыг хангах 37 албан шаардлагыг хүргүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн байгууламжийг шалгалтад хамруулсан бөгөөд галын аюулгүй байдлыг нь хянасан аж. Үүний дүнд заавал биелүүлэх 37 албан шаардлагыг тухайн байгууллагад өгчээ. Мөн 12 мэдэгдэл, дөрвөн албан даалгаврыг холбогдох байгууллагуудад биелүүлэхийг үүрэгджээ
2024-08-01

Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт ил болгов

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт олон нийтэд нээлттэй болгов. 
2024-08-01

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ сургалт явуулж эхлэв

Япон Улсад ажиллаж, амьдардаг, мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ “Steppe arena” мөсөн өргөөнд “Summer-2024” сургалтаа явуулж эхэллээ. Г.Марал-Эрдэнэ уран гулгалт сонирхогчдод 12 өдрийн турш багшлах аж. Түүнчлэн сургалтаа анхан шатны хоёр, ахисан нэг ангид хуваан хичээллүүлж байгаа гэнэ. Сургалтын үеэр урагш тойрог зурах, нэг болон хоёр хөл дээр зогсох, урагш солбих, тойрох, гурав эргэх, хагас эргэнгээ үсрэх зэрэг ур чадварыг зааж буй юм байна. Мөн тус сургалтад хамрагдагсад түвшнээ тогтоолгох боломжтой гэнэ
2024-08-01

Усархаг бороо үргэлжлэн орно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяраас тодрууллаа.  
2024-08-01

Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус салбарын яамны бүтцийг өөрчилж, Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулжээ. Энэ нь байгаль орчин, уур амьсгалын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг бий болгох, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд тодорхой нэг асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, хурлыг яамны хэмжээнд долоо хоног тутамд зохион байгуулахаар болжээ
2024-08-01

Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны наймдугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
2024-08-01

Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Нийслэлийн есөн дүүргийн 15 байршилд ийм арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэх нь. Сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг үзэсгэлэн худалдаагаар бүрдүүлэх зорилго тавьжээ
2024-08-01