LG компани нугардаг утасныхаа хоёр дахь сайжруулсан хувилбарыг электрон хэрэглэгчдийн шоугаар танилцуулахаар төлөвлөжээ. “LG G FLEX 2” загвар нь анхны хувилбараасаа хоёр инчээр жижиг байх ч зургийг өндөр нягтралтай авдаг байна. Өөрөөр хэлбэл утасны арын камер 13.1 мегапиксел, урд талын камер нь 2.1 мегапиксел байх юм. Мөн утасны ард байрлах хамгаалагч нь утсыг буцаад тэгш хэлбэртээ орох болон санамсаргүйгээр утсан дээр суух, гишгэхэд ямар нэгэн эвдрэл үүсэхээс хамгаалдаг аж. Техникийн шинэ шийдэл ажиглагчдын нэг хэсэг нь тус загварыг сайшааж байгаа бол нөгөө хэсэг нь сэтгэл хангалуун бус байгаа юм. Юутай ч тус компани гар утсаа худалдаанд гаргахаар шийдсэн боловч үнээ тогтоогоогүй байгаа аж.
М.ЖАРГАЛ