ЭЛСЭЛТИЙН ТУХАЙ
I . 2015-2016 ны хичээлийн жилд дараах мэргэжлүдээр элсэлт авна.
1. 1-р ангид 2009 онд төрсөн хүүхдүүдийг төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл /альт/, морин хийл /виолончель/ мэргэжлээр
2. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/ Ардын хөгжим /морин хуур, хуучир, их хуур, ятга, шанз, ёочин, эвэр бүрээ, бишгүүр, лимбэ/ Контрбасс хөгжмийн мэргэжлээр
3. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/ үлээвэр хөгжим /флейт, гобой, кларнет,фагот, труба, валторн, тромбон, туба/, Цохивор хөгжмийн мэргэжлээр
4. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/ сонгодог бүжгийн мэргэжлээр
5. 8-р ангид /одоо 7-р ангид сурч байгаа сурагчдаас/ циркийн мэргэжлээр тус тус элсүүлнэ.
II . Элсэгчдийн бүртгэл.
Элсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлэн 1-р шатны шалгалтанд орно. Элсэлтийн шалгалт 3 шаттай явагдана.Тухай шатны шалгалтанд тэнцсэн хүүхдүүд дараагийн шатны шалгалтанд орно.Мэргэжлийн шалгалтыг дараах үзүүлэлтүүдийн дагуу авна
• Сонсгол
• Ритм
• Хөгжмийн тогтооц
• Бие эрхтний тохиромж
• Сэтгэхүйн хөгжил
Элсэгч нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирнэ.
Үүнд: 1.Төрсний гэрчилгээ
2.Эцэг эхийн иргэний үнэмлэх
3.Элсэлтийн хураамж 5000 төг
III . Элсэлтийн шалгалтын цагийн хуваарь
Элсэлт 2015 оны нэгдүгээр сарын 12-21-нд болно.
1. I шат I сарын 12, 13, 14, 15 09.00-13.00 цаг 14.00-17.00 цаг
2. II шат I сарын 16, 17 09.00-13.00 цаг 14.00-17.00 цаг
3. III шат I сарын 19 09.00-13.00 цаг 14.00-17.00 цаг
4. Ерөнхий эрдэм I сарын 20 09.00-13.00 цаг 14.00-17.00 цаг
5. Эцсийн дүн гаргах I сарын 21 09.00-13.00 цаг 14.00-17.00 цаг
Жич: Ардын хөгжим, Үлээвэр хөгжим, Бүжиг, Циркийн мэргэжлээр 3 шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчдаас монгол хэл, математикийн хичээлээр одоо суралцаж байгаа ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгаар шалгалт авна.
Холбогдох утас: 99083746, 93153108, 98656498