Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай АНУ-ын антропологийн холбооны ерөнхийл өгч асан, эрдэмтэн Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Англи хэлээр хэвл үүлсэн, хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг номд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог байна. Б.Мандухай “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” нэртэй, коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэж буй тухай судалсан номоороо шалгарсан юм. Дашрамд дурдахад, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулиас түүнд өнгөрс өн онд Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам. долларын судалгааны тэтгэлэг олгосон билээ.
Б.ДӨЛ