Америкийн олон нийтийн санаа бодлыг судлах “Gallup” хүрээлэнгээс явуулсан санал асуулгаас үзвэл, судалгаанд оролцсон 65 орны оршин суугчдын 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байгаа нь өнгөрсөн онд явуулсан санал асуулгын дүнтэй харьцуулбал 10 хувиар илүү байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай орон нь Фижи болсон бол Иракийн оршин суугчид хамгийн аз жаргалгүй ард түмэн болжээ.
Хамгийн аз жаргалтай тивүүдийн жагсаалтыг Африк болон Ази тэргүүлсэн бол Баруун Европын оршин суугчид өөрсдийгөө бусдаас харьцангуй бага аз жаргалтайд тооцдог байна.
64 мянган хүн оролцсон санал асуулгыг явуулахад “Gallup” хүрээлэнгийн мэргэжилтнүүд дөрвөн сар зарцуулжээ.