ОХУ-ын Тверь хотын музейн ерөнхий захирлын өрөөний шалан дороос их хэмжээний эртний эдлэл олджээ. Оросын ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Тверь хотын түүхч, археологичид XIII зууны үеийн орос язгууртан эмэгтэйчүүдийн мөнгөн бөгж, нарийн хийцтэй тансаг зүүлт зэргийг торхонд хийж газарт нуусныг илрүүлжээ. “Бат хааны байлдан дагуулал нь зүүн хойд оросуудын хувьд гамшиг байлаа. Энэ үед язгууртнууд үнэт эдлэл, нандин зүйлсээ газар дор нуудаг байсан. Эдгээр эд өлгийн зүйлийн насыг нарийн тодруулах боломжгүй ч зүүн хойд Оросын түүхийг бага боловч тодруулахад чухал хувь нэмэртэй. Үнэт эдлэлийн зүйл газар дор олон бий гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус хотын судлаачид хэлжээ.
Б.ДӨЛ