Буриадын Улаан-Үүд хотноо жил бүр болдог “Байкальский рождество” хөгжмийн наадамд Монголын уран бүтээлчид оролцож байгаа. Үнэн алдартны шашинтнуудын зул сарын баяр нэгдүгээр сарын 6-нд болдог бөгөөд энэ үеэр тус наадмыг зохион байгуулдаг. ДБЭТ-ын найрал дуучид өнөөдөр П.И.Чайковскийн бүтээлээс үзэгчдэд толилуулсан бол “Консонанс”, “Ю Пера” хамтлагийнхан бямба гаригт тоглолт хийх аж. ДБЭТ-ын залуу дуучид нэгдэн дээрх попера хамтлагийг байгуулсан бөгөөд тэд “Мөрөөдлийн романс” нэртэй тоглолтоо Буриадын үзэгчдэд хүргэхээр зэхжээ.