Элвис Преслигийн эзэмшиж байсан Лиза Мари болон Хаунд Дог II онгоцыг ирэх баасан гаригт дуудлагаар худалдах болжээ. Домогт дуучин эр өөд болохоосоо хоёр жилийн өмнө буюу 1975 онд худалдаж авсан дээрх онгоцууд өдгөө Теннесси мужийн Мемфис хотод орших түүний гэр музейн эдлэнд байрладаг. Дээрх хөлгүүд нисэхэд бэлэн ч 30 гаруй жил жуулчдад зориулсан үзмэр хэлбэрээр хадгалжээ.
1959-1962 онд 65 ширхэг үйлдвэрлэсэн, 28 хүний суудалтай Конвэйр 880 загварын онгоцыг тэрбээр 250 ам.доллараар худалдан авч охиныхоо нэрийг өгчээ. Ийн Лиза Мариг 300 мянган ам.доллараар засуулж, дээд зэрэглэлийн өрөө, хурлын танхим, стерео системтэй 50 дуу өсгөгчтэй, угаалтуураа алтан гоожууртай болгосон байна. Мэргэжилтнүүд хоёр онгоцыг 10-15 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж буй.
Б.ДӨЛ