Өмнөд Солонгосын LG компани нугарч, хотойдог ухаалаг гар утасныхаа хоёр дахь хувилбар буюу LG G Flex 2-оо танилцууллаа. Өмнөх загвараа бодвол энэ утас нарийвчлал сайтай камер, "өөрөө эдгэдэг" хэмээн мэргэжилтнүүдийн нэрлэдэг ухаалаг гадартай аж. Өөрөөр хэлбэл гадар нь зурагдлаа гэхэд хэдхэн хормын дотор арилдаг байна. Халаасандаа авч явахад түвэггүй, нугарамтгай энэ утас 5.5 инчийн дэлгэцтэй юм байна.