“Airbus” корпорац агаарын тээврийн үйлчилгээнд нисдэг “таваг” нэвтрүүлэх болсон талаараа өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байсан. Ирээдүйд онгоцнуудыг халж, шинэ үеийн агаарын тээврийн хэрэгсэл болгох зорилготой тэрхүү “таваг”-ийг патенттай болгохоор холбогдох газарт нь баримт бичгээ ч бүрдүүлэн өгсөн аж. Ингэснээр тус корпорац ойрын ирээдүйд тэнгэрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хөлгөө баталгаажуулж байгаа хэрэг бөгөөд тэднийхээс өөр газар “нисдэг таваг”-аар өрсөлдөх боломж хязгаарлагдах юм байна.
Ж.ХААН