Камчаткийн Ключев бол Евразийн хамгийн өндөр, том галт уул бөгөөд ойролцоогоор 7000 жилийн настай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас идэвхжил нь эрс нэмэгдсэн энэ уулын тогоон дахь лав шинэчлэгдэж буй нь хэр “ууртай” байгаагийнх нь илрэл гэж ОХУ-ын тус бүс нутгийн ШУА-ийн эрдэмтэд мэдээлжээ. Мөн Ключев галт уул сэрснээс үүдэлтэй газар хөдлөлтийн чичиргээний хэмжээ өсөж байгаагаас гадна шинэ оны эхний хэдэн өдөр бага зэргийн дэлбэрэлт болсныг 2013 оны наймдугаар сарынхтай харьцуулахад хүчний хувьд арай гүйцээгүй аж. Хоёр жилийн өмнө тус галт уул дэлбэрэхэд лавын хэмжээ далайн түвшнээс 8000 метр өндөрт хүрсэн юм байна. Ер нь далайн түвшнээс 4750 метр өндөрт орших Ключев галт уул байнгын идэвхтэй байдаг бөгөөд дэлбэрэлтийн давтамж нь 5-6 жил байдаг талаар толь бичигт өгүүлжээ.
Э.ХАНА