Солонгос улс нь өөрсдийн гараар бүтээсэн байлдааны 11 ширхэг анхны усан онгоцыг нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсан хотын Усан онгоцны музейд шилжүүлэн өглөө.
Өнөөг хүртэл тус улсын далайн хилийн хамгаалалтад ажилласаар ирсэн эдгээр анхны 11 онгоц бүтсэн түүх урт. Одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи нь 1975 онд , тухайн үеийн Хьюндэй автомашины үйлдвэр байгуулан ажиллаж байсан Жонг Жү Ёнг дуудан, Солонгосчууд өөрсдийн гараар байлдааны усан онгоц үйлдвэрлэж болох талаар асууж лавласан байна. Энэ үед Япончууд ,АНУ-аас ихээхэн хэмжээний мөнгө төлөн өндөр чадвар бүхий усан онгоцнууд худалдан авч өөрийн хилээ хамгаалж байсан үе ба Хьюндэй автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулагч Жонг Жү Ёнг , чадна гэсэн ганцхан үгийг хэлж байжээ.
Ингээд 1975 онд Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 600 доллар байсан Солонгос улс, хоёр мянган тонн жинтэй байлдааны усан онгоцыг эх орондоо үйлдвэрлэхээр АНУ-ын JJMA компанитай гэрээ байгуулж, 43 сая 600 мянган доллар төлөн байж, одоогийн Улсан хотын дэргэд үйлдвэрлэлээ эхэлж байсан ажээ.
Энэ цагаас эхлэн усан хилээ хамгаалах байлдааны онгоцнуудаа эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн Солонгос улс 1984 онд анхныхаа усан онгоцыг ашиглалтад оруулж, 30 жилийн дараа ийнхүү тэтгэвэрт гарган музейд тавьж байгаа нь энэ юм байна.