Туркийн төв нутгийн Каппадокия мужаас газар доороос хот олж илрүүлсэн байна. Энэ хот нь өнөөдөр манай дэлхий дээр мэдэгдэж байгаа газар доорх хотуудаас хамгийн том нь юм байна. Тус хот 5000 гаруй жилийн өмнө баригджээ.
Каппадоки нь Туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм.
Энэ хотыг Невшехир хотын хэрмийн ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын даргын хэлснээр бол газар доорх энэ хотын нийт талбай нь өмнө олдож байсан газар доорх хотуудынхаас илүү том гэнэ. Энэхүү хот Туркт ч биш, дэлхийд томд орох хот” гэж мэдэгджээ.