Адал явдалт аяллын “Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал маргааш эхэлнэ.
Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг аялал Туул голоос Гачуурт хүртэл 20-30 км үргэлжлэх юм. Замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр явах аж.
Аялал 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг баг 9-12 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Харин төлбөр нь нэг хүний 68 мянган төгрөг юм байна.