Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 11. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь(3/21-4/19)
Эерэг өдөр. Хүмүүстэй харьцах, шинэ танилтай болох, хуучин холбоо сүлбээгээ сэргээхэд таатай өдөр. Өнөөдөр аялан жуулчлах, айлчин гийчин хүлээн авахад сайн. Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно. Шударга зан таны хамгийн эрхэм зан байх бөгөөд хэрвээ хэн нэгэн таныг буруу зүйлд түлхэх гээд байвал эелдэг байж өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэл.
Үхэр (4/20-5/20)
Шинэ оны эхний өдөр. Мэргэжлийн салбарт ажил төрөл амжилт бүтээлээр дүүрэн байх бололтой. Харин өөрийн санал бодлыг бусдад тулгах, өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих, ямар ч хамаагүй үнэ цэнээр бүгдийг авах гэж муйхарлан зүтгэхгүй байхыг од эрхэс сэрэмжлүүлж байна. Хайртай хүн чинь таныг сонгосондоо хэзээ ч харамсахгүй гэдгээ ухаарах болно.
Хамтатгах(5/21-6/21)
Харилцаа холбоо тогтоох, шинэ хүнтэй танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Таны дур булаам, энхрий ялдам, ер бусын сэтгэмж нь ирээдүйн мөнгө санхүүгийн амжилтын үндэс суурийг тавих болно. Та хэнийг ч гэсэн өөртөө татах увидастай байх болно. Аялж жуулчлах, зочид хүлээж авахад сайн.
Мэлхий (6/22-7/22)
Өөрийн үзэл бодлыг хамгаалан тэмцэх, амьдралын эрчим хүчийг эрчимжүулэх өдөр. Та хамааралтай байдаг хүмүүстэйгээ анхаарал болгоомжтой харьцах хэрэгтэй. Амжилтандаа найдаж урсгалаар явах хэрэггүй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж багагүй зүтгэл гарга. Шинэ жилийн эхний өдрөөс л хичээх хэрэгтэй.
Арслан(7/23-8/22)
Удирдлагатайгаа холбогдож шинэ оны мэнд хүргэх нь цаашид танд эерэгээр нөлөөлнө. Ихэнх арслангуудын хувьд нүүрэмгий, илэн далангүй байх шаардлагатай өдөр. Эмэгтэй арслангуудын үйлдэл урьдчилан таахын аргагүй байна. Иймээс зарим зүйлээс болж та гунигтай болж магадгүй. Та өөрөө ойр дотны хүмүүсээ зовж гуниглахад хүргэх болно. Гөжүүд, дээрэнгүй, хувиа хичээсэн зан танд зохихгүй.