Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн намтрын хоёр дахь хэсэг ирэх онд хэвлэгдэнэ.
Манделагийн тухай, хамгийн их борлуулалттай “The Long Walk to Freedom” буюу “Эрх чөлөө рүү хүрсэн урт аялал” номд Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болох хүртэлх түүний үйл явдлаар дүүрэн амьдралыг өгүүлдэг юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавихын төлөө кампанит ажлыг удирдан, гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө тэрбээр шоронд 30 орчим жил хоригдсон.
Дээрх номын үргэлжлэл “Ерөнхийлөгчийн жил”-д Манделагийн ерөнхийлөгчөөр ажилласан таван жилийн тухай голлон өгүүлэх аж. Тэрбээр 1994 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч болсон юм.
Мандела 2013 онд таалал төгссөн билээ.