Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ онд дэлгэцнээ гарсан Монголын уран сайхны кинонуудын орлогын жагсаалтыг гаргажээ.
Энэ онд нийт 39 кино үзэгчдийн хүртээл болж, зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн судалгаа гарчээ. Хамгийн их нийт 433 сая төгрөгийн орлого олсон киногоор “Үргээлэг” тэргүүлжээ. Тус кинонд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон Монголд ажиллаж амьдарч буй Хятад иргэдийн тухай өгүүлдэг.
Харин удаах байруудад Зүрхээр наадагч 424 сая, Аз жаргалын шок 371 сая, Давхар цохилт 325 сая, Тусгай ажиллагаа 294 сая, Омарын эрэлд 246 сая, Миний ах атаман 234 сая, Хамгийн сайхан 166 сая, Зоорь 156 сая төгрөгийн ашиг орлого олсноор жагсчээ. a Мөн энэ жил ашиг орлогоор хамгийн муу байсан кинонуудын жагсаалтыг ч гаргасан байна. Цэн тогоруу 12,3 сая Тэртээх ертөнцийн хөгжимчин 9,8 сая, Зүрх зогсохгүй 9,2 сая Өнөөдөр 8,4 сая, Хайрын бэлэг 7,8 сая, Үхэл амьдралын зааг 5,5 сая, Хан хүү нь аль нь вэ? 3,5 сая, Хүдэн 3,2 сая, Бардо 1,3 сая, Хүсэл мөрөөдлийн зүгт 72,700 төгрөгийн ашиг тус тус олжээ.