Жорж Олдрич гэх энэ эр сансар судлалын эрдэмтэн ч биш, нисдэг хөлгийн инженер ч биш. Гэхдээ л тэрбээр АНУ-ын сансар судлалын НАСА төвийн чухал шинжээчдийн нэг аж. НАСА сансарт илгээх зүйлээ Жорж Олдричаар үнэрлүүлээгүй цагт хөөргөнө гэж үгүй. Үнэрлэгч шинжээч сансрын нисэгчтэй цуг хөөрдөг зүйлсийг үнэрлэснээр хэдэн зуун нисэгчийг аюулаас хамгаалсан гэнэ. Жорж Олдрич багаасаа л үнэрч хүүхэд байж. Тэрбээр гал сөнөөгч байсан бөгөөд ер бусын авьяасыг нь 40 насанд нь л НАСА-гийхан илрүүлсэн байна. Түүний ажил зарим хүнд инээдтэй санагдаж магадгүй ч маш чухал мэргэжил аж. “Цагаа тулбал нисэгчид эвгүй үнэрээс болж өвдөж ч болно” гэж Жорж Олдрич ярьж байна.
Үнэхээр 1976 онд Зөвлөлтийн нисэгчид онгоцны доторх эвгүй үнэрээс болж нислэгээ зогсоосон байдаг. НАСА-гийн үнэрлэгээний лабораторийн менежер Сюзанне Харперийн хэлснээр Жорж Олдричийн ийм ажил сансрын нисэгчдийн хувьд маш их ач холбогдолтой юм. Дэлхий дээрх ямар ч эвгүй үнэр агаарын урсгалаар аажимдаа арилдаг. Харин сансрын станц болон хөл өгт ямар ч агаарын урсгал байдагг үй. Цонхоо онгойлгоод өрөөг өө агааржуулчихна гэсэн ойлголт байхг үй. Үнэрлэгч шинжээчийн зорилго бол сансарт гадны ямар нэгэн үнэртэй явуулахгүй байх явдал аж.