“Камертон” хамтлаг шинэ залуу дуучдад залгамж халаагаа өгөх зорилгоор 2012 онд “Камертон 2” шоу зохион байгуулсан. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг шоунаас “Бид 4” нэртэй хамтлаг төрс өн билээ. Тус хамтлагийн ахлагч Б.Замбалгаравтай ярилцлаа.
-Танай хамтлагийг “Камертон 2” шоу эхлэхээс өмнө байгуулагдсан гэж сонссон?
-Б.Оргил, Б.Баярмандах бид гурав СУИС-ийг төгссөн. Би II дамжаанд сурч байхдаа “Сөүл мэт” нэртэй хамтлаг байгуулахаар Баяраад санал тавьсан юм. Гэхдээ дөрвөн хоолой салгаж дуулдаг хамтлагтай болохыг хүссэн учраас сургуулийнхаа төгсөлтийн тайлан тоглолтын үеэр Б.Оргилтой танилцсан. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй С.Балжинням гэж мэдрэмжтэй залуу манай хамтлагт байсан ч хүсэл, сонирхол нь өөр болохоор “Камертон 2” шоунд оролцоог үй. Бид энэ хамтлагаа байгуулаад удсан боловч олоны танил болох гэж яарч, буруу алхам хийгээгүйдээ баярладаг
-Гурвуулаа сүүлийн шатанд тэнцэж, энэ бүрэлдэхүүнээрээ хамтлаг болж шалгарна гэдэг их аз завшаан байх?
-Бид мэргэжлийн сургууль төгссөн учраас чанартай уран бүтээл гаргахыг л хүсдэг. Тиймээс биднийг дэмжих сайн продюсер, санхүүжилт шаардлагатай байсан. Тэгээд л “Камертон 2” шоунд оролцсон юм. Гэхдээ энэ шоунд хамтлагууд өрсөлдөнө гэж ойлгоод, сар гаруй хугацаанд бэлдсэн. Нэг нэгээрээ оролцоно гэдгийг нь мэдээд болих гэж байсан ч хүсэл мөрөөдлөө орхихыг хүсээг үй. Золиос гаргаж байж амжилтад хүрнэ гэж бодоод, хамтлагаа тарааж, хоорондоо өрсөлдсөн.
-Тэмцээний зохион байгуулагчид та нарыг өмнө нь хамтлаг байсан гэдгийг мэдэж байсан уу?
-Мэдсэн. Гэхдээ энэ нь шүүлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Хэрвээ тэд өмнө нь байгуулагдсан хамтлаг сонгох байсан бол “Камертон 2” шоу жил гаруй хугацаанд үргэлжлэхгүй байсан. Гуравдугаар шат хүртлээ хоорондоо өрсөлдсөн. Дараагийн шатанд баг болж хуваарилахад бид сугалаагаар үргэлж өөр багт орж байлаа. Гэхдээ орсон баг бүрийнхээ ахлагч болсон шүү.
-Тэгвэл энэ шоу танай хамтлагийг чадвартай гишүүдээс бүрдсэнийг нотлох том шалгалт болжээ. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Би энэ хүнтэй хамтарч ажиллахыг хүсдэг” гэж Болд ахыг хэлэхэд нь үнэхээр их баярлаж байлаа. Мээдээ ах Баярааг нэрлэж, Б.Оргил маань ч тэнцсэн. Гурвуулаа шалгарсандаа итгэж ч чадахгүй, хөөрч, сандарсан. Дараа нь Д.Зоригоо шалгарч, бид “Камертон” хамтлагийн үргэлжлэл болсон.
-Танай хамтлагийн нэрийг “Камертон”- ыхон өгсөн үү?
-Биднийг “Камертон”-ы зохион байгуулсан шоунаас төрсөн болохоор “Камертон 2” нэртэй байна гэж хүмүүс боддог байх. Хэдийгээр энэ хамтлагийн үргэлжлэл, дуулах төрөл ижил боловч бид тусдаа хамтлаг шүү дээ. Хамтлагийнхаа нэрийг өгөх гэж олон сар бодсон. Хамтлаг бол багийн ажил, “би” гэсэн ойлголт байж болохгүй. Бид гэсэн үзлээр л ажил, уран бүтээл урагшлах учраас энэ нэрийг өгсөн. Ер нь сүржин зүйлд дургүй.
-Та нар ямар чиглэлээр дуулдаг вэ?
-Soul R&B чиглэлээр дуулдаг. Камертон хамтлаг өмнө нь энэ чиглэлээр дуулдаг байсан юм. Ер нь манайд энэ чиглэлээр дуулдаг цөөхөн хамтлаг, дуучин байдаг. Хүмүүс R&B гэхээр чанга дуугаралттай хөгжим, өнгө өнгийн хувцас, хурдан хэмнэлийг төс өөлд өг. Энэ нь шинэ төрлийн R&B юм. Орчин үеийн өсвөр насныхан Солонгос кино, дуунд “дурлах” болсон. Энэ төрлийн сайн дуучин олон байдаг ч бид “К поп” чиглэлийг сонирхдоггүй. Ийм төрлийн дуу хэзээ ч дуулахгүй. Зарим хүн биднийг хэт хөгшин стильтэй гэдэг. Шүүмжлэлээс авахыг нь аваад, гээхийг нь гээнэ.
-Танай хамтлагийн анхны цомог гарчихсан байх аа. Олон бэрхшээл тулгарав уу?
-Өнгөрсөн зургаадугаар сард таван дуутай “Бид 4” нэртэй анхны цомгоо гаргасан. Манайхан шинэ залуу уран бүтээлчдээ дэмжихдээ тааруухан юм. Телевиз, радиогоор шинэ уран бүтээлээ цацуулахаар очиход мөнгө нэхнэ. Зарим нь тоож ч харахгүй. Гэхдээ эхлэл хэцүү байх нь ойлгомжтой. Бидэнд түүнийг давж туулах зориг, түүнээс том хүсэл мөрөөдөл бий. Ирэх онд “В” продакшн шинэчлэлт хийж, ахин нээлтээ хийнэ. Тэр үед манай хамтлагийн шинэ цомог гарах байх.
-“Камертон” хамтлагийнхан та нарт юу гэж зөвлөдөг вэ?
-Бид ихэнх цагаа Болд ахтай өнгөрөөдөг. Бусад нь ч завтай үедээ бэлтгэлийн байранд ирж зөвлөгөө өгнө. Шоуны дараа бид Сингапурт хоёр сар хэлний сургалтад суусан. Сайн хамтлагийн үргэлжлэл учир тэдний нэр хүндийг унагаах эрх бидэнд байхгүй. Хамгийн чухал зүйл эв нэгдэл гэдгийг үргэлж хэлдэг. Чанартай уран бүтээл гаргахаас гадна оюун ухаан, бие бялдраа ч хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс бидэнд сурах зүйл маш их байна. Одоо Б.Оргил “Боловсрол” суваг телевизэд маркетингийн менежер хийдэг бол Б.Зоригоо “Aero Mongolia”-д, Баяраа барилгын компанид ажилладаг. Би “Отгонтэнгэр” дээд сургуулийн хуулийн эчнээ ангид сурдаг, мөн хувийн дуу бичлэгийн студитэй.
Э.НЯМДУЛАМ