Өвөрмонгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгээс өнгөрөгч амралтын өдрөөр “Бийртэй найзууд” арга хэмжээ зохион байгуулжээ. Хөххотод гэр бүлээрээ амьдарч байгаа монгол жаалуудыг хооронд нь танилцуулан нөхөрлүүлэх зорилготой энэ арга хэмжээ “Их зуу” галерейд болсон аж. Тус галарейд урилгаар ажиллаж байгаа монгол зураач нар энэ өдөр хүүхдүүдэд зургийн хичээл үнэ төлбөргүй зааж, уралдаан тэмцээн өрнүүлжээ. Үүний зэрэгцээ “Их зуу” галерейгаас багачуудад бэлэг өгч, Хятадын эртний уламжлалт цайны ёслолыг биечлэн үзүүлсэн байна.