Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид саяхан “Төгсгөлгүй” танго балетаа үзэгчдийн хүртээл болгож, дуучид нь Их театрт тоглолт хийсэн бахдам амжилтаар энэ оныг үдэж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тэд ирэх оны эхний гурван сард ямар ямар уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоо зарлалаа. Үзэгчдийн таашаалд нийцсэн дэлхийн сонгодгуудаас гадна И.Штраусын “Оргилуун дарс” балет нэгдүгээр сард шинээр амилах гэнэ. Хоёрдугаар сард Их театрт дуулсан Монголын дуучид ДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийхээх төлөвлөжээ. Мөн сард Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балет дахин тоглохоос гадна домогт “Хунт нуур”, “Учиртай гурван толгой” ч үзэгчдээ угтах юм. Гурвдугаар сард хуваарьт тоглолтуудаас гадна “Тэнгэрлэг бүсгүй танаа”, “Балетийн үдэш” хүндэтгэлийн тоглолт болох юм байна.