Тютю” уран сайхны кино ирэх сарын 9-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь ээ. Нийгмийн сайн үйлсийн аянд нэгдэж, их л завгүй байсан жүжигчин Г.Ундармаа уран бүтээлдээ оржээ.
“Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар дамжааны оюутан М.Цэрэндолгор бүтээжээ Түүний дурлалт хархүүгийн дүрд залуу жүжигчин Л.Гантулга тогложээ
Уг кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тоглосон байна.
Киноны хөгжмийг Никитоны Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан бол хувцас загварыг Ариунаа Сүри зохиосон байна.
Мөн киноны зураг авалтыг Black Zebra студи гүйцэтгэж, продюсерээр “Үргээлэг”, “Давхар цохилт” киноны продюсерээр ажилласан Prime pictures ажиллаж байгаа юм байна.
Сонирхууудахад, Тютю гэдэг нь балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Хормой нь унжсан дан давхаргатай эсвэл дэрвийсэн олон давхаргатай байдаг. 1800-аад оны дунд үед хонх хэлбэртэй романтик даашинз илүү түгээмэл байсан бол 19-р зууны эцэст тютю олны хүртээл болжээ. Мэргэжлийн шүүгч нар, балетчидын техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэдэг. Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт тютю нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдийг гүйцэтгэхэд эмэгтэй балетчидад илүү уян хатан байх боломжийг олгодог байна.
М.Болор