Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн өчигдөр болжээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэжээ.
Харин хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарт тус бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
М.Болор