1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалын Мадейра аралын Фуншал хотод төрсөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдог Мадейрагийн иргэд хүлээн авсан байна.
Тус хотод Роналдо 2.4 м-ийн өндөртэй, 800 гаруй кг жинтэй ”CR7” хүрэл хөшөөтэй боллоо. Тэрбээр, "Мадейрад хөшөөтэй болсондоо би маш их бахархаж байна. Энэ мөчийг гэр бүл болон Мадейрагийн ард иргэдтэй хуваалцах үнэхээр сайн байна. Та бүхний халуун дулаан хүлээн авалтанд баярлалаа" хэмээжээ.
М.Болор