Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Захирагчийн албанаас оны шилдгүүдээ шалгаруулдаг "Цэнхэр алмаз" шинэ цэнгүүн, ёслолын ажиллагаа оны сүүлчийн өдрийн орой болдог уламжлалтай.
Энэ жил боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, хэвлэл мэдээлэл, төрийн захиргаа, ХАА, хууль, эрх зүй, бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас болон шилдэг сурагч гэсэн 9 номинациар шалгаруулж, "Цэнхэр алмаз"-ын эздээ гадаад оронд аялуулах эрхийн бичгээр шагнах бөгөөд матералийг нь энэ сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авч байгаа ажээ.