Английн “The Guardian” сонины цахим хуудсанд “Гудамжны хоол” нэртэй булан бий. Энэ нь хэдийгээр гудамжны гэгддэг ч орон орны хамгийн амттай зууш, түргэн хоолыг танилцуулж, яаж хийхийг зааж өгдөг булан юм. “The Guardian”-ыхан энэ удаад манай хуушуурыг “Махтай, шарсан боорцог” хэмээн онцолжээ.
“Хуушуур энгийн атлаа маш амттай, хурдан болдог, Монголын хаа ч элбэг, дээр нь хямдхан. Хамгийн гол нь нүүдэлчдийн ахуй амьдрал, зан үйл, хоолны соёлыг мэдрүүлнэ” гэж тэд бичсэн байна. “Монголд оччихоод хуушуур идэлгүй буцвал алдас болно шүү” гэж “The Guardian”-ыхан уншигчдадаа сануулжээ.