Авьяаслаг гоо бүсгүйчүүдийг дэмжин, тэднийг олон улсын зах зээлд гаргаж, од болгох зорилгоор зохион байгуулдаг “Дэлхийн авьяаслаг мисс-2014” тэмцээнд “Шинэ цирк” төвийн уран нугараач, соёлын тэргүүний ажилтан Э.Азбилэг оролцож байна. “Андра модел” агентлагийн загвар өмсөгч тэрбээр 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байгаа аж. Энэ сарын 11-нд Сөүлд эхэлсэн тэмцээн өнөөдөр Хан голын эрэг дагуух хиймэл арлын байгууламжид шилдгээ тодруулах аж. Зохион байгуулагчдын тооцоолсноор 10 сая гаруй хүн үзэх гэнэ.
Дэлхийн авьяаслаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг 2011 оноос зохион байгуулсан бөгөөд анхны тэргүүн мисс Диана Старкова өдгөө “Лореэл” брэндийн нүүр царай бол, өнгөрсөн оны ялагч Сришти Рана Болливудад од болжээ. Сонирхуулахад, Э.Азбилэг өнгөрсөн аравдугаар сард болсон Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож, нугарах үедээ хөлөөрөө нум сум харваж, авьяаслаг миссээр шалгарсан юм.
Мөн өнгөрсөн онд Итали улсад болсон “Miss motors international” тэмцээний авьяаслаг миссээр тодорч байжээ. Тэрбээр 2007 онд бусад нугараачийн хамт БНХАУ-д болсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл арслан, ОХУ-д зохион байгуулсан тэмцээнээс “Гурвалсан мөнг өн морь” шагнал тус тус хүртэж байжээ.