ОХУ-ын Москва хотноо энэ сарын 9-19-нд болсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаанд Монголын дуучид амжилттай оролцлоо. 16 дуучин эх орноо төлөөлөн уралдаанд оролцсоноос ДБЭТ-ын гоцлооч О.Хүрэлбаатар, ОХУ-ын Гнесины академийн оюутан Ч.Бадрал нар дэд байрын шагнал хүртжээ. 280 гаруй дуучин оролцсон энэ уралдааны тэргүүн шагналыг Украйны дуучин Дитюк Валентин хүртжээ.
Энэ уралдааныг ОХУ-ын Соёлын яам, Хөгжимчдийн олон улсын холбоо, Найрал дууны урлагийн академи хамтран зохион байгуулдаг юм. Өмнө нь гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлооч Ч.Энхтайван нар энэ уралдаанаас шагнал хүртэж байсан билээ.