Амгалангийн үлгэр жишээ клубээс жүжигчин шалгаруулахаар очсон орос мэргэжилтнүүдийн хараанд жоготой инээд, улаа бутарсан царайгаараа өртөж, бас ч үгүй асуултаас нь давсан хариулт өгч, тэднийг уулга алдуулсан хүн бол ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн билээ. “Алиа” Дамба хэмээн ойр хавийнхандаа алдаршсан аавынхаа авьяасыг өвлөж, түүнийгээ хичээл зүтгэлээрээ өнгөлж, тордсоор монголчуудын сэтгэлд хоногшсон алдартай жүжигчин болсон Д.Дамдинс үрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Театрын үзэгчдэд Ленин, харин кинонд дуртай ард түмэндээ “Энэ хүүхн үүд үү”-гийн Доржийн дүрээр тэр илүү дотно. Анх орос мэргэжилтнүүдийг инээлгэж танилцаад, “Этюд хий” гэхэд нь “Тэр этгээд гэдэг чинь юу билээ” гэж үг сөрчих өөд, хариуд нь хамгийн сонин этгээд нэгэн галчийн дүрээр шалгалтыг нь давсан гээд түүний тухай дундрашгүй түүх бий. Энэ олон түүхийг эмхтгэн багтаасан нэгэн ном түүний насны ой тэгширсэн энэ онд хэвлэгдлээ. Ганц охин Б.Туяа нь аавынхаа дурсгалыг хүндэтгэн, үйлс бүтээлийг нь мөнхжүүлэхээр “Ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн” номыг хэвлүүлсэн юм билээ. Олон хүүхдийн авьяасыг багад нь таньж, жүжигчин болгохоор хөтөлс өн хэрнээ ганц охиноо эрдмийн мөр хөөлгөж, сэтгүүлч, зохиолч болгосон гэсэн. Аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж хүмүүжин, халамж нөмрийг дурсан амьдарч яваа Б.Туяа эгч өдгөө 70 хол давсан настай. Амин хайртай аавыгаа тэрбээр Амбаа хэмээн авгайлдаг юм билээ. Төрүүлсэн охин нь биш ч гэлээ төөрөг тавилангаар Амбаатай учирч, эрхи танхи өссөн түүхээ Д.Туяа гуай хоолой зангируулан, сэтгэл хөдөлгөн ярьж өгс өн. Охиноо хөтөлчихөөд хүүхэд аятай цогин гүйдэг ч халуу цоргиулсан харцаараа хааяа зэмлэл хүртээдэг эгэл хүний түүхийг эндээс уншиж болно.
ХҮНДЛЭЛ, ХАРУУСАЛ
“Тод мөр, гоц дүр, сод нэрийг тань хадгалав” хэмээн бичсэн самбар нэгдүгээр дөчин мянгатын тавдугаар байрны гуравдугаар орцны дээр бий. Түүнийг ийн хүндэтгэн, бахархаж хайрладаг байжээ, монголын ард түмэн. Гэхдээ цэвэр цайлган сэтгэлтэй, яндашгүй авьяастай энэ жүжигчин театр нь үзэгчгүй болж, цалингаа ч өгөхөө больсон тэр жилүүдэд сэтгэлээр их л хямарч явсан гэнэ лээ. Харин охин нь сэтгүүлч мэргэжилтэй болохоор, аавынхаа сэтгэлийг өргөхөөр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, үйлс бүтээлийг нь дурсаж явсан гэсэн. Хүнд өвчин тусч эмчлүүлээд гэртээ харихдаа таксины мөнгөгүй болохоор хүүхд үүдийнхээ гар дээр өргүүлэн ирсэн ч удаа бий. Хүний амьдралын хатуу ширүүнийг, инээдээрээ цайлгаж амьдарсан хэрнээ өөрийнхөө биеэр төдий хүндийг мэдэрч, эмтрэн суусныг нь сонсох уйтай.
АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ДАМДИНСҮРЭН
Нийслэл хүрээний “Наймаа хот” буюу Амгаланбаатар хотод тэрбээр 1914 онд төрж, бага сургууль дүүргэж, ший янгууны жүжигчдийг даган гүйсээр уран сайхны анхны бүлгэмд суралцан урлагийн замд хөл тавьсан юм билээ. Бас Цэргийн нисэхийн сургуульд суралцаж байхаас авьяас нь тодорч, улмаар Цэргийн төв, дараа нь Улсын төв театрт ажиллах болжээ. Тэрбээр Монголын урлагт 60 гаруй жилийн хөдөлм өр бүтээлээ зориулж, 1951 онд Гавьяат жүжигчин, 1966 онд Ардын жүжигчин цол хүртсэн юм. Тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээхдээ “Хувьсгалын нэрээр”, “Буутай хүн”, “Кремлийн цаг” жүжиг, “1921 оны хавар” үзэгдлийн Лениний дүрд тоглосноор өнгөрс өн зууны агуу удирдагчийн алдрыг өөрийн болтол ээнэгшүүлсэн гэхэд болно. Тухайн үед нэгэн сурагч түүнийг үнэхээр Ленин гэж бодож захидал бичсэнийг өдий хүртэл үр хүүхэд нь хадгалж байдаг тухай ардын жүжигчин Б.Мөнхдорж “Бид мартахгүй” дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хурлын үеэр ярьж байсан.
ХӨШИГНИЙ ЦААНА
Энэ алдартны бүтээсэн дүр нь хальсанд мөнхөрч, хийсэн зүйлсийг нь ахмадууд номонд дурссан учраас түүнийг ямар аав, хань, найз байсныг л илүү сониучирхлаа. Охин Б.Туяаг нь аавтайгаа хувь тавилангаар учирсан хэмээн дээр онцолсон. Д.Дамдинсүрэн гуай гэргийтэйгээ хожуу танилцаж, түүний охиныг өөриймсөж өсгөсөн хүн юм билээ. Өөрийн гэсэн үр хүүхэдгүй ч охиноо “Наддаа л ногоон дарь эх” хэмээн хүндэтгэж насан өөд болтлоо түүний жингэнүүлсэн хонхны дууг сонсож байсан гэдэг. Гэргий Ч.Цагаанхүүтэйгээ айл болоход охин нь 11 настай байжээ. Хүрээний цуутай сайхан бүсгүй цэргийн дарга нөхөртэй байсан ч амьдралын эрхээр хоёр айл болон хуваагдаж, дараа нь Д.Дамдинсүрэн гуайтай суужээ. Багадаа эцэг эхээсээ өнчирч, авга ахындаа өссөн жүжигчин маань эхнэр, хүүхдээ хайраар өлгийдөж, халуун хоолыг гарт нь ойртуулан зөөж, таньж мэдэхгүй хүнд бол гэрийн тогооч, үйлчлэгч шиг амьдардаг байсан гэнэ. Амгаланд өсөхдөө пүүсний данжаадуудтай нэг хашаанд амьдарч, хоолыг нь идэж байсан болоод ч тэр үү сайн тогооч байсан гэдэг. Найз нөхдөө гэртээ урьж, “халуун тогоо”-гоор дайлж, хүндэтгэн хайрладаг хүндээ хамгийн урт цуузны мянтууз бэлдэн өгдөг байжээ. Д.Туяа гуай ч гэсэн аавынхаа гараас анх энэ хоолыг амталсан гэнэ. Бас “Далан худалч” жүжгийн Давстын дүрд тоглож, эмэгтэй хүн болж данжаадыг хуурахыг үзээд элгээ хөштөл инээдэг байсан гэнэ. Амбаа нь архи, тамхийг жигшин, гэр бүлээ халамжлан, орсон гарсан болгоныг дайлж цайлдаг байсан болохоор тэр ч бас энэ байдлыг өвлөн олонтойгоо явахыг хүсдэг гэсэн. Д.Туяа гуайн ярьсан нэгэн түүх одоо ч тод бодогдож байна. Түүнийг жаахан охин байхад төрсөн эцэг нь “Охиноо санаад байна аа” гээд Д.Дамдинсүрэн гуайнд иржээ. Тэгэхэд нь эцэг, охин хоёрыг гэртээ хамт хонуулаад, дайлж цайлаад явуулсан Амбаагаа ямар сайхан сэтгэлтэй хүн бэ гэж баярлахын зэрэгцээ хайртай хүнээ өөр эрд очсоныг харсан өөрийнхөө төрсөн аавыг хамгийн их өрөвджээ. Гэхдээ аав нь явахдаа “Би ээжийг нь эргэж гуйна гэж бодож ирсэн юм. Ийм сайн хүнтэй гэрлэсэн болохоор нь болихоор шийдлээ” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр тэдний нэгэн насны амьдрал жаргалтай, бусдад үлгэр жишээ болохуйц сайхан байсан гэдэг.
ИХ ЗАМЧ
Ардын жүжигчин Д.Дамдинсүрэнгийн дүрээ судалж, бүтээх ур чадварыг нь даган дуурайсан жүжигчин бишгүй олон байх. Харин урлагийн замд хөтөлсөн хүмүүс нь хожим ард түмэндээ танигдаж алдаршсанаар нь түүнийг хэр “нүдтэй” байсныг мэдэж болно. Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Цэрэнпагма, ахмад жүжигчин О.Норолхоо гээд түүгээр замчлуулсан жүжигчин цөөнг үй. Энэ түүхээрээ ч амьд сэрүүн ахуйдаа их л бахархдаг байсан гэдэг. 1996 онд тэрбээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын театрын урлаг нэгэн одоо үджээ. Амьд сэрүүн ахуйдаа өгсөн ярилцлагадаа тэрбээр “Дүрийг гүйцэд гаргаж, туйлд нь хүргэнэ гэж байдаггүй. Харин тоглолтоос тоглолтод баяжиж байдаг. Драмын долоон бүтээлд Лениний дүрийг бүтээж, “Цолмон” жүжигт Х.Чойбалсан, “Төгсгөл” кинонд Хатанбаатар Магсаржавын дүрийг бүтээсэн. Энэ бүхэндээ би хайртай. “Түмний нэг”-ийн Магсар, “Энэ хүүхнүүд үү”-гийн Доржийг гайгүй болсон болов уу гэж боддог” хэмээн ярьж хайртай дүрүүдээ онцолсон байдаг. Энэ л дүрүүдээр нь ард түмэн түүнийг хайрладаг. Өнөөгөөс хойш дахин 100 жил өнгөрсөн ч “Энэ хүүхнүүд үү”, “Түмний нэг”-тэйгээ хамт тэр үүрд сэрүүн оршсоор байх болно.
Ж.СОЛОНГО