“Хөх нар” Монголын контемпорари урлагийн төвийн гишүүн, залуу зураач О.Алтанхуягийн “Ходоод” үзэсгэлэн энэ сарын 10-наас 976 галерейд гарч эхэлсэн билээ. ДУДС-ийн уран зургийн ангийг уран бүтээлч, багш Т.Энхболдын урланд дүүргэсэн тэрбээр “Art Camp“ олон улсын орчин үеийн урлагийн хөтөлбөрт “Гарц” бүтээлээрээ оролцож мэргэжил нэгтнүүдээсээ өндөр үнэлгээ авч байсан юм. Т.Энхболд оюутан байхаасаа орчин үеийн хүмүүс техник, технологийн эд эс болж мөн улс төр эдийн засгийн золиос болсоор байгааг бүтээлээрээ шүүмжилдэг байсан аж. Энэ удаа тэрбээр газар цөмлөн ухдаг шанаганы шүднүүд хүний толгой болон оюуныг удирдах багаж болж, хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ сүйтгэгч болсныг бүтээлээрээ харуулжээ. Өнөөгийн нийгэмд оршиж буй хүн нь хүнд машин механизмтай адил болсон гэдэг “том” санааг залуу зураач “жижиг” орон зайд бүтээлээрээ илэрхийлсэн гэнэ. Түүний бүтээлээс галт тэрэгний дохио, шөнөжин түжигнэн газар ухах машины чимээг “сонсох” боломжтой. "Ходоод" үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.