Испанийн гүнж Кристинагийн нөхөр Иньяки Урдангарин санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн тул 587.412 евро төлөхийг прокурорын байгууллага эхнэрээс нь шаарджээ. 49 настай гүнж Кристина өөрөө авлигын хэрэг хийгээгүй ч нөхрийнхөө олсон ашгийн төлөө иргэний хариуцлага хүлээж буй нь энэ аж. Үүнийг төлснөөр түүнийг санхүүгийн луйварт холбогдсон гэх сэжиг арилах юм байна. Түүнчлэн гүнжийг шүүх хуралд гэрчээр оролцуулахгүй байх боломжтой болох гэнэ.
Гүнж мэдүүлэг өгөхдөө нөхрийнхөө явуулж буй үйл ажиллагааны талаар ямар нэг ойлголтгүй явсан учраас түүнийг гэмт хэргээс сэрэмжлүүлж чадаагүй гэж хэлжээ. Уг хэргийг гурван жилийн өмнөөс мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд Иньяки Урдангарин нөлөө бүхий танилуудаа ашиглан томоохон арга хэмжээ зохион байгуулах ашигтай арилжаа хийдэг байжээ. Тэгэхдээ төслийнхөө өртгийг нэмж, түүнээс олсон мөнгөө банкинд хадгалуулдаг байж.
Р.ЖАРГАЛАНТ