Нийслэлийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн дагуу Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрэлтүүлгийг асаалаа.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон нийслэлийн иргэд оролцсон юм.
Төв талбайд хүрэлцэн ирсэн иргэддээ зориулж Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон дуучин МУСТА Б.Амархүү, М.Сонор, Хүүхэд залуучуудын улаан театрынхан “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклийг тоглосон юм.