Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Энэ бүтээлийн найруулагчаар Д.Ганболд ажиллаж буй. Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийн тухай өгүүлэх “Оройн дээд”-ийг туурвихын тулд тус чуулгынхан түүхч, эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд дуучид ч дүрээ судлахын тулд нэлээд хугацаа зарцуулжээ. Энэ долоо хоногийн сүүлчээс жүжигчид тайзнаа, хувцастайгаа сургуулилж эхлэх юм билээ. 70 гаруй жилийн турш социалист үзэл суртлын үрээр гуйвуулагдаж бүдгэрсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үнэн мөнийг энэ дуурь өгүүлэх юм. Дуурийн гол дүр нь VIII Богд Жавзандамба болон түүний хатан Дондогдулам нар байхаас гадна тухайн цаг үеийн дэвшилт үзэлтэй ноёд, түшмэдийг үйл явдлын зангилаа, гогцоонд тодрон өгүүлэх юм.
ҮНДЭСНИЙ ШИНЭ ДУУРЬ
Энэ түүхэн дуурь гурван бүлэг, долоон үзэгдэлтэй. Өмнө нь тус чуулгад тоглож байсан бүтээлүүдтэй харьцуулахад дуурийн өнгө аяс илүү тодорч буй. Залуу хөгжмийн зохиолч М.Бирваа дуурийн хөгжмийг бичжээ. Дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл энэ болно хэмээн тус чуулгын уран сайхны зөвлөлийнхөн ярьж байсан. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтыг мэдрүүлэхээр уран бүтээлчид ажиллаж буй. ҮДБЭЧ 200 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчтай. Тэд шинэ уран бүтээлдээ бүгд хүч нийлэн оролцдог уламжлалтай. Тиймдээ ч “Оройн дээд” түүхэн дуурьт Хөдөлм өрийн баатар, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн уран бүтээлчид хамтдаа оролцохоор болжээ. Мөн “Сити” дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож хүч нэмэх юм. Үндэсний хөгжмийн их найрлыг Н.Буянбаатар удирдахаас гадна хормейстр багшаар Ц.Буян-Орших, бүжиг дэглээчээр Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажиллаж байна.
ЦАГААН ЭСГИЙНИЙ ЁСЛОЛ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойн өдөр нээлтээ хийх “Оройн дээд” жүжгийн өмнө цагаан эсгийний ёслол хийж, Богд хааныг хатан, таван яамны сайдынх нь хамт энэ үеэр хүндэтгэн угтах юм билээ. Мөн түүхэн тэмдэглэлт энэ өдрийг угтан 27-29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрүүд болгон зарлаж Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтран “1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн үзэсгэлэн гаргаж, Богд хааны ордон музейтэй хамтран “Богд хааны өв соёл” сэдэвт илтгэл тавьж, үзмэрийн танилцуулга хийх гэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын музейд “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болсон байна. АХМАД, ЗАЛУУ ҮЕИЙН НЭГДЭЛ Үндэсний түүхэн дуурийн гол дүрүүдэд залуу болон ахмад уран бүтээлчид хоршин тоглож буйгаараа онцлогтой.
Тухайлбал, Богд хааны дүрд ардын жүжигчин Д.Самбуу болон залуу дуучин И.Баярмагнай нар сургуулилж байна. Түүнчлэн эх дагинын дүрийг гавьяат жүжигчин Н.Амгалан, Д.Ширмэнтуяа, ард түмний төлөөл өл болсон Сүндэръяа бүсгүйн дүрд гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, дуучин Ц.Түмэнжаргал нар тоглоно. Түүхэн жүжгийн эсрэг дүр буюу Манж амбаны дүрийг Д.Амаржаргал, Г.Отгонзул нар гаргахаар ажиллаж байгаа. Төрийн тамга сийлсэн Барамшир, таван яамны сайд гээд энэ дуурьт гол дүр олон. Өчигдрөөс эхлэн найрал дуучид болон хөгжимчид тайзнаа сургуулилж байгаа бөгөөд бэлтгэл сайн байгаа тухай ерөнхий найруулагч Д.Ганболд ярилаа.
БОГД ХААН
1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь шинэ эриний эхлэл болсон гэдэгтэй одоо бүгд санал нэгдэх биз ээ. Энэ хувьсгалын үрээр Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилсөн нь Монгол гэдэг туурга тусгаар улс байгааг илэрхийлж, монголын ард түмний сэтгэлд ч итгэлийн гал бадраасан байдаг. Монголчуудын сэтгэлд нийцсэн, амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт мөн юм. Энэ тухай түүхийн шарласан хуудаснаас ч олж үзэх боломжтой Тухайлбал, Хүрээнд сууж байсан Оросын Ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын мэдээндээ “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгж үүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлон бичжээ. Мөн “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн байдаг аж.
Ийнхүү цагаагчин гахай жилийн Монголын үндэсний хувьсгал өpнөж, улмааp өвлийн дунд саpын шинийн 9 буюу 1911 оны арванхоёрдугаар саpын 29-нд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны шиpээнд өpг өмжл өн суулгажээ. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал энэ мөн. Эл хувьсгалаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатай билээ.
Ж.СОЛОНГО