Монголын Зохиолчдын Эвлэл 1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болсон билээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой байдаг бөгөөд "Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг юм.
Энэ жилийн “Утгын чимэг 2014” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Ингээд “Утгын чимэг” наадмын шилгүүдийг сонирхуулъя.
Тэргүүн байрт Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн"
2-р байрт Ц.Түмэнбаяр “Нангиад хатан”
3-р байрт Б.Пүрэвдаш “Зээрээ, зүрхээ хоёр”
4-р байрт Ц.Доржготов “Гичий чонын гиншээ”
5-р байрт М.Энхболд “Хандгайн уруул” зэрэг өгүүллэгүүд тус тус шалгарсан юм.