Монголын балетын хөгжил сан, НЗДТГ-тай хамтран шинэ жилийн баяраар монголчууддаа цоо шинэ “Цөмөөхэй”-г толилуулахаар болсон билээ. Тоглолтыг хамт олон, гэр бүлээрээ үзвэл тасалбарын үнийг 10 хувь хямдруулж байгаа бөгөөд зохион байгуулагч Монголын балетын хөгжил сан тоглолт бүрээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үзүүлдэг байсан санаачлагыг зарим хувь хүн, хамт олон дэмжиж оролцохоор саналаа ирүүлээд байна. Тухайлбал, тоглолтын зохион байгуулалтын ажилд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа “Сарнай” ХХК-ийн захирал н.Сарнай асрамжийн газрын 20 хүүхдийг “Цөмөөхэй”-н ертөнцөөр аялуулахаар болжээ. Шинэ жилийн баярын уур амьсгалыг бяцхан хүүхдүүдэд бэлэглэдэг цорын ганц бүжгэн жүжгийг нийгмийн тодорхой түвшний хүүхдүүдэд үзүүлж, сонирхуулах санаачлагыг дэмжин ажиллахыг зохион байгуулагчид уриалж байна.