Дархан-Уул аймгаас төрсөн Монголын сайхан бүсгүй олон. Тиймээс тус аймгийн музейн хамт олон сайхан бүсгүйчүүдээ алдаршуулан “Миссийн булан” шинээр бий болгожээ. Энд Дархан хотын 1992 оны мисс И.Мандахбаяр, 1993 оны гоо охин С.Аръяа нарын титэм болон Монголын сайхан бүсгүй болж, алтан титэм тэргүүндээ залж байсан Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, С.Бүрэнжаргал нарын гэрэл зураг, сайхан бүсгүй болохдоо авсан тууз байрлаж буй.
Мөн 1992 оны Монголын сайхан бүсгүй наадмын мөнгөн эрдэнийн өргөмжлөлт И.Мандахбаяр, “Мисс Монгол 2005” тэмцээний ялагч Г.Хонгорзул болон “Мiss world Mongolia 2014” тэмцээний ялагч болж өдгөө эх орноо төлөөлөн “Miss World” наадамд оролцож буй Б.Батцэцэгийн тухай мэдээлэл ч багтаж байгаа аж.
С.СЭРГЭЛЭН