Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж судлалыг хөгжүүлэх, ач холбогдлыг нь таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаачдыг төрүүлэх зорилгоор СУИС-ийн Театр урлагийн сургуулиас улсын анхдугаар уралдаан зарласан тухай бид мэдээлж байсан. Энэ чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантуудын дунд зохион байгуулсан уран сайхны шүүмжийн уралдаанд 22 бүтээл ирүүлснээс СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш Х.Чойдогжамц “Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшингийн “Эдип хаан” бүтээлээрээ түр үүлжээ. “Монсудар” компанийн редактор Д.Нямдорж “Хэрээт төгөл” жүжигт бичсэн “Хэрээт нийгэм хаашаа явна вэ” бүтээлээрээ дэд байрт шалгарсан бол МУИС-ийн магистрант Б.Гэрэлмаа “Блэк бокс” театрын “Сандлууд”- ын тухай “Хоосон сандалтай ярихуй буюу үзэгчг үй театр”, “Гэрэг” сэтгүүлийн тоймч У.Бямбаням “Буруугүй буруутан”-ыг шүүмжилсэн “Амьгүй албатын хот”-оороо тус тус удаалсан байна.
Б.ДӨЛ