Олон улсын төмөр замын холбооноос зохион байгуулсан “Гармын тухай хэн сайн мэдэх вэ, аюулгүй байдлын талаар хэн сайн зурах вэ” сэдэвт гар зургийн хүүхдийн олон улсын уралдааны 4-8 насны ангилалд монгол охин түрүүлжээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уралдаанд Канад, Польш, Англи, Португал, Энэтхэг, Бельги зэрэг орны 600 гаруй хүүхэд оролцсон байна. Тэмцээнийг өнгөрсөн онд зарлаж, саяхан шилдгүүдээ тодруулсан аж.
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Ууганжаргал уг бүтээлээ зургаан настайдаа зуржээ. Түүний сургууль захын хороололд байрладаг учир төмөр замын гармаар зорчих шаардлага сурагчдад байнга гардаг гэнэ. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сургуульд нь KOICA төсөл хэрэгж үүлж, солонгос багш зургийн хичээл ордог юм байна.