Монгол циркийн хөгжлийн төвөөс санаачлан энэ жил Монголын үндэсний циркт хүүхдэд зориулсан тоглолт хийхээр болжээ. Илбийн гайхамшиг, хөгжилтэй алиалагчийн үзүүлбэр, акробатчдын эрсдэлтэй тоглолтыг багтаасан “Шидэт толины нууц” тоглолт энэ сарын 19-21-нд болох юм. 2000 хүүхдийг флэшмоб бүжиг хийлгэж, үлгэрийн орноор аялуулан, тусгай нууц код тайлснаар азтан болох энэ сүлд модны наадамд оролцсон хүүхэд бүрт бэлэг гардуулах юм билээ.
Мөн зочин багачуудаа улаан хивсэн дээгүүр алхуулан хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ.