Энэ онд 90 жилийн ойн баяраа хийсэн Монголын музейн салбарын тухай бүх мэдээллийг багтаасан нэгэн боть хэвлэгдэхээр болжээ. Соёл урлаг судлалын хүрээнгээс эрхлэн гаргадаг “Сувдан эрхи” нэвтэрхий толийн цувралд музейг багтаахаар болсон нь энэ юм. Нэвтэрхий тольд Монголын бүх музей болон энэ чиглэлийн ном, тогтмол хэвлэл, хосгүй үнэт үзмэр, хууль тогтоомж, үзэсгэлэнгийн тухай нэгдсэн мэдээлэл багтах юм. Эдгээр мэдээллийг эмхтгэн номын зохиогчоор ажиллах хүнийг Соёл урлагийн судлалын хүрээлэнгийнхэн хайж байгаа юм билээ.
Музейн талаар мэдлэгтэй, судалгааны материалаа арвижуулахыг хүсэж байгаа хүмүүс нэвтэрхий толь бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж, нэрээ мөнхлөх боломж байгаа нь энэ юм.