Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулгатай хамтран энэ сарын 20-нд Соёлын төв өргөөнд “Christmas night” нэртэй тоглолт хийхээр болжээ. Шинэ жилийн баяртай холбоотой дэлхийн шилдэг дуу, хөгжмийг нэгтгэсэн энэ тоглолтод төгөлдөр хуурч Б.Анар, удирдаач Д.Нямдаш, С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид оролцоно. Сэтгэлд хоногшсон “The polar express suite”, “Ирониясудьбыили c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг олон уран бүтээлийг багтаасан энэ тоглолт нь үзэгчдэдээ барьж буй шинэ жилийн бэлэг болох гэнэ.