Алдарт дуучин Beyoncé болон түүний нөхөр Jay-Z нар өчигдөр Нью-Иорк хотод болсон NBA-ын тоглолтыг ирж үзлээ.
Энэ үеэр жүжигчин Prince William, түүний бие давхар эхнэр Kate нар мөн тоглолтыг үзэж байсан бөгөөд гэр бүл одууд уулзан, хамтдаа зургаа татуулсан байна. Кате-ийн хувьд бие давхар байсан хэдий ч дизайнер Tory Burch-ын саарал өнгийн цув, бариу жинсэн өмдийг хар өнгийн өндөр өсгийт дээр хослуулсан нь үнэхээр сайхан харагдаж байжээ. Тэд тоглолтын хоёрдугаар үеийн турш the Cleveland Cavaliers багийг дэмжсэн байна.
Kate, William нарын энэхүү тоглолтыг үзэж байгаа нь дэлхий даяар цацагдахыг мэдсэн сагсан бөмбөгийн тамирчид “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичэгтэй цамц өмсөж АНУ-д тулгараад байгаа цагдаа нарын хүчирхийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд амжжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогссон олон зуун хүн газар хөдөлгөөнгүй хэвтэж эсэргүүцэгчдийг дэмжин буйгаа мэдэгджээ. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын цагдаагийн алба хаагч нэгэн гэм зэмгүй хар арьстай иргэний амийг хөнөөсөн нь арьс өнгөний ялгаварлалаас болсон хэмээн иргэд үзэж байгаа гэнэ. Харин энэ хэргийг үйлдсэн нь цагдаа нарын буруу биш хэмээн шүүхийн шийдвэр гарсан нь иргэдийг гайхширахад хүргээд байгаа аж.
Түүнчлэн хосууд тоглолтын турш сагсан бөмбөгийн амьд домог болох Dikembe Mutombo-той хамтдаа суун ярилцан өнгөрөөсөн бөгөөд хайрцагтай попкорн, савтай ус зэргийг уусан бол Beyoncé ,Jay-Z нар энэ үеэр тэдний эсрэг талын суудалд тоглолтыг сонирхсон гэнэ.
Харин тоглолт 110-88 харьцаатайгаар Cavaliers багийн хожлооор дууссаны дараа тэдгээр хосууд сагсанбөмбөгийн одуудтай уулзсан аж.
Өнөөдрийн хувьд хосууд хотын үндэсний музей, хиймэл нуур болон тус хот хэрхэн хөгжиж байгаатай танилцан зугаалж өнгөрөөсөн байна.