“Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” хэмээх соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор-10” аялалын үр дүнг танилцуулсан үзэсгэлэнгийн нээлт эхэллээ.
Энэ удаагийн ээлжит аялал нь эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн баг бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдын нутгаар 3000 орчим км замыг туулж дорнын хээр тал, түүх соёлын өвийн талаар судалгаа хийсэн аж. Түүнчлэн аялалын явцад “Хээр талын байгаль экологийн өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, эрдэмтэд илтгэл тавин хэлэлцүүлэг хийсэн байна.
Аялалын багийнхан Эрдэнэцагаан сумын нутаг “Рашааны тээг” хэмээх газарт буй эртний тамга дүрслэл бүхий сүг зургийг олж тогтоосон бөгөөд Эрдэнэцагаан сумын нутагт буй 10 гаруй хүн чулуун хөргөөс бүтсэн “Хөргийн хөндий” хэмээх нэртэй цогцолборыг олж тогтоожээ.
Ман “Сувдан сондор-10” соёл эрдэм шинжилгээний аялалын үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаас олсон олдворын дээжийг ШУА-ийн Палентологийн Хүрээлэнд хүлээлгэн өгсөн хэмээн аялалын багийнхан ярилаа.
Г.Оюунтогтох
“Ice top” Оргил - 50030505