Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Утгын чимэг” наадам энэ сарын 12-нд УДЭТ-т болно. “Утгын чимэг-2014”-ийн бүртгэл өнгөрсөн зургадугаар сард эхэлж, бүтээлүүдээ хүлээж авсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод өнөөг хүртэл зохион байгуулж чадаагүй аж. Харин өдгөө тус наадмыг Төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит болгон зохиохоор болжээ. Монголын уянгын өгүүллэг, туужийн нэрт мастер С.Эрдэнэ баавайн 85 насны ой энэ онд тохиож байгаа учраас ийнхүү түүний нэрэмжит болгож байгаа аж. “Утгын чимэг-2014” наадамд ирсэн бүтээлүүдээс доорх шилдэг 10-ыг шалгаруулсан бөгөөд тэдгээрийг уран уншигчид тайзнаа амилуулах юм.
“Утгын чимэг-2014”-д шалгарсан шилдэг 10 өгүүллэг
Н.Бадамжав – “Гудамжаар...”
Т.Баянсан – “Таалагдах өвчин”
Т.Бум-Эрдэнэ – “Сонин зүүд”
Ц.Доржготов – “Гичий чоны гиншээ”
Б.Золбаяр – “Цоожны ганц шүдлэн”
Я.Мөнхжаргал – “Нүд”
Б.Пүрэвдаш – “Зээрээ, Зүрхээ хоёр”
Ц.Түмэнбаяр – “Нангиадын хатан”
Ө.Үлэмжтөгс – “Цоожтой гүүр”
М.Энхболд – “Хандгайн уруул”