Лондон хотноо зохион байгуулагдаж буй 64 дэх удаагийн дэлхийн мисс шалгаруулах “World miss 2014” наадмын “Social media awards” буюу онлайн санал асуулга өнөөдөр албан ёсоор хаагдах юм байна.
Энэхүү санал асуулгад “Miss World Mongolia” фэйж болон “Miss World” апп хуудсаар өгсөн санал тооцогдох юм. Одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйгээс эцсийн шалгаруулалтад Унгар тэргүүлж байгаа бол удаах байранд Энэтхэгийн мисс орж байна.
Харин гуравт манай улсын мисс Т.Батцэцэг явж байгаа бол араас нь Хайти, Зимбабаве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мексик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд байна.